BABYLINE | БРЭНД
Хүүхдийн нарийн ширхэгтэй үсийг зөөлөн ариутган цэвэрлэж хуйхыг хуурайшуулахгүйгээр хамгаалдаг үсний шампунь юм. Үсний төрөлхийн чийглэг байдлыг хадгалснаар хүүхдийн үсийг эрүүл, гялалзсан, намирсан болгоно.
Амьдралын эхний өдрөөс эхлэн бүх насны хүүхдүүд өдөр бүр хэрэглэхэд тохиромжтой.
________________________________
☘️ДАВУУ ТАЛ :
- Төрсөн цагаас эхлэн бүх насны хүүхэд хэрэглэнэ
- Үсийг цахилгаанжуулахгүй
- Нүд хорсгохгүй, цочроохгүй
- Саван агуулаагүй ч сайн хөөсөрдөг
- Будагч бодис агуулаагүй
- Арьсны pH-ийн тэнцвэрийг хадгалсан
- Веган бүтэцтэй
- Усанд амархан зайлагдана
- Арьсны эмч нар санал болгодог
- Дерматологийн туршилтаар баталгаажсан
________________________________
☘️ҮНДСЭН НАЙРЛАГА :
- Chamomile - Арьсны цочрол, улайлтыг багасгаж, эмзэг мэдрэмтгий арьсыг тайвшруулж, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.
- Пантенол (B5) - усыг зөөлрүүлж, үсийг чийгшүүлж, нөхөн сэргээж, арьсны нөхөн төлжилт, шарх эдгэрэлтэд тусалдаг.
- Глицерил олеат -арьсны дархлааг дэмжиж арьсыг зөөлрүүлж, чийгшүүлж хамгаалах чадварыг нь сайжруулна.
- Бисаболол - Ургамлын гаралтай ханд юм. Арьсны шарх эдгээх, үрэвслийн эсрэг нян устгах тайвшруулах болон антисептик шинж чанартай.
- Коко глюкозид - Зөөлөн гадаргуутай идэвхт бодис (ПАБ), саван агуулаагүй хөөс үүсгэгч найрлага юм.
- Натрийн цитрат - Арьсны pH-ийн тэнцвэрийг хадгалах үүрэгтэй.
________________________________
☘️ХЭН ХЭРЭГЛЭХ БЭ?
- Нярай (0+)
- Бага насны хүүхэд
- Маш мэдрэмтгий болон бүх төрлийн арьстай
- Улайлт, цочрол амархан үүсдэг арьстай хүүхэд
________________________________
☘️ХЭРЭГЛЭХ ЗААВАР :
Шампуниас бага хэмжээгээр гар дээрээ авч ус нэмж хөөсрүүлнэ. Дараа нь нойтон үсэндээ жигд түрхэж, хэдэн хором массажлан усаар сайтар зайлж угаана.
