BABYLINE | БРЭНД
Манай зөөлрүүлэгч нь хүүхдийн эмзэг арьсанд хүрэх хувцас, өлгийний даавууг угаасны дараа илүү зөөлөн, булбарай болгож өгөхөд зориулагдсан. Тусгайлан боловсруулсан найрлага нь даавууны арзгар, хатуу мэдрэмжийг багасгаж, хүүхдийн арьсанд илүү тав тухтай хүрэлцэхэд таатай нөхцөлийг бүрдүүлдэг.
Амьдралын эхний өдрөөс эхлэн бүх насны хүүхдүүд өдөр бүр хэрэглэхэд тохиромжтой.
________________________________
🌿ДАВУУ ТАЛ :
- Угаасан хувцас болон даавууг илүү таатай зөөлөн болгоно.
- Даавууг цахилгаанжихаас хамгаалж, индүүдэх ажиллагааг хөнгөвчилнө.
- Даавууны өнгө алдалтыг багасгаж, илүү удаан шинэ мэт харагдуулна.
- Хувцсанд таатай, зөөлөн, шинэхэн үнэр шингээнэ.
- Фермент, биологийн нэмэлт агуулаагүй тул арьсыг цочроохгүй, харшил өдөөх эрсдэлгүй.
- Хэмжүүртэй таг нь хэрэглэх хэмжээг яг тохируулж өгөх боломжтой, ингэснээр хэрэглээг багасгаж эдийн засгийн хэмнэлт бий болгоно.
- Хувцас болон даавууг дутуу элэгдэхээс хамгаалж, удаан эдэлгээтэй болгодог.
- Фосфатгүй, энзимгүй
- Хлор, фенол агуулаагүй
- Этил спиртгүй
- Бүрэн био задралд ордог, байгальд хоргүй
