BABYLINE | БРЭНД
Нярай болон бага насны хүүхэд живх солихдоо болон орой угаахад тохиромжтой. Арьсыг хуурайшуулахгүйгээр зөөлөн цэвэрлэнэ. Усаар угаах шаардлагагүй салфеткан дээр аван бөгсийг цэвэрлэх маш давуу талтай. Устай угааж байгаа үед маш амархан усаар зайлагдана. Арьсан дээр наалдамхай үлдэгдэл үүсгэхгүй.
Амьдралын эхний өдрөөс эхлэн бүх насны хүүхдүүд өдөр бүр хэрэглэхэд тохиромжтой.
________________________________
🌿ДАВУУ ТАЛ :
- Арьсыг гэмтээхгүй, маш зөөлөн бүтэцтэй
- Ургамлын гаралтай
- Арьсыг тайвшруулж, улайлт болон цочролыг багасгана
- Нярайд (0+) хэрэглэхэд тохиромжтой
- Арьсны pH тэнцвэржүүлнэ
- Харшил үүсгэгч бодис, үнэртүүлэгч, будагч бодис агуулаагүй
- Бохирдол (бөгсөнд наалдсан ялгадас) маш амархан гулгаж байгаа юм шиг зөөлнөөр цэвэрлэгдэнэ.
________________________________
🌿ҮНДСЭН НАЙРЛАГА :
- Ромашкины ханд — Арьсны цочрол, улайлтыг багасгаж, эмзэг мэдрэмтгий арьсыг тайвшруулж, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.
- Ургамлын гаралтай зөөлөн ПАВ (хөөс)– бохирдлыг татаж цэвэрлэнэ
- Пантенол (B5) - усыг зөөлрүүлж, арьсыг чийгшүүлж, нөхөн сэргээж, арьсны нөхөн төлжилт, шарх эдгэрэлтэд тусалдаг.
- Глицерин – арьсыг зөөлрүүлж уян хатан болгоно
- Натрийн цитрат - Арьсны pH-ийн тэнцвэрийг хадгалах үүрэгтэй.
- Харшил өдөөдөггүй антисептик бүрэлдэхүүнүүдтэй
________________________________
🌿ХЭН ХЭРЭГЛЭХ БЭ?
- Нярай (0+)
- Бага насны хүүхэд
- Маш мэдрэмтгий болон бүх төрлийн арьстай
- Улайлт, цочрол амархан үүсдэг арьстай хүүхэд
________________________________
🌿ХЭРЭГЛЭХ ЗААВАР :
Усаар угааж байгаа үед:
- Хөөсийг 1–2 удаа шахаж гар дээрээ авна.
- Хүүхдийн угаах хэсэгт (живхний бүс, суга, хүзүү орчим гэх мэт) зөөлөн иллэг хийж түрхэнэ.
- Цэвэр усаар нямбай зайлна.
- Өдөр бүр, хүсвэл хэдэн ч удаа хэрэглэж болно.
Усгүй угааж байгаа үед:
- Хөөсийг 1–2 удаа шахаж нойтон салфеткан дээр авна.
- Хүүхдийн угаах хэсэгт (живхний бүс, суга, хүзүү орчим гэх мэт) зөөлөн иллэг хийж түрхэнэ.
- Цэвэр салфеткаар зөөлөн дарж нямбай арчина.
- Өдөр бүр, хүсвэл хэдэн ч удаа хэрэглэж болно.
