Ванны давс Ромашка цэцгийн хандтай 500г

9,900₮
Богино тайлбар
Ромашка цэцгийн хандаар баяжуулсан далайн давс нь диатез болон арьсны бусад тууралтын үед усанд оруулах тохиромжтой. Булчингийн тонусыг хэвийн болгож, сайн нойрсуулна. Амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Шинээр төрсөн хүүхдийн арьс арчилгааны №1 Герман брэнд.
Бүтээгдэхүүний код:1008
Үлдэгдэл: 75

BABYLINE | БРЭНД


Далайн давсанд ромашка цэцгийн ханд нэмснээр диатез болон арьсны бусад тууралтын үед усанд оруулахад тохиромжтой болно. Хүүхдийг орой унтуулхын өмнө давстай ваннд оруулахад тайвширч, гүн, чанартай нойрсуулна. Мөн бодисын солилцоог идэвхжүүлж, булчингийн тонусыг хэвийн болгоно. Амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Арьс улайх, тууралт гарах, чийглэг орчинд цочрох зэрэгт тустай тул усанд оруулахад төгс тохиромжтой. Хүүхдийн дархлааг дэмжиж, булчингийн чангаралыг хэвийн болгох, дотоод шүүрлийн болон амьсгалын системд эерэг нөлөө үзүүлэхээс гадна мэдрэлийн системийг тайвшруулж, хүүхдийн нойрыг сайжруулдаг.


Амьдралын эхний өдрөөс эхлэн бүх насны хүүхдүүд өдөр бүр хэрэглэхэд тохиромжтой.

________________________________


🌿ДАВУУ ТАЛ :


  • Дотороо (2ш x 250 гр) усанд ороход зориулагдсан тусдаа фильтр ууттай.
  • Фильтр уут нь уусдаггүй хэсгүүд болон давсны талстуудыг найдвартай барьж үлдээдэг тул хүүхдийн доороос нухаж холгохгүй усанд орох үйл явцыг таатай, тухтай болгодог.
  • Будагч болон нэмэлт үнэртүүлэгчгүй.

________________________________


🌿ҮНДСЭН НАЙРЛАГА :


  • Байгалийн далайн давс (натрийн хлорид, сульфат ион, магнийн ион, усанд уусдаггүй бодисууд)
  • Ромашка (балжингар)-тай далайн давстай ванн нь загатналыг хурдан намдааж, арьсны улайлт болон цочролыг багасгаж, арьс таталдах, хуурайших мэдрэмжийг арилгана.

________________________________


🌿ХЭН ХЭРЭГЛЭХ БЭ?


  • Нярай (0+)
  • Бага насны хүүхэд
  • Маш мэдрэмтгий болон бүх төрлийн арьстай хүн
  • Улайлт, цочрол амархан үүсдэг арьстай хүүхэд

________________________________


🌿ХЭРЭГЛЭХ ЗААВАР :


  • Усанд оруулах хамгийн тохиромжтой хугацаа - оройн хоолноос хойш 1–2 цагийн дараа болон унтахаас нэг цагийн өмнө.
  • Усанд орох хугацаа 10–15 минут.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл